Баянхонгор аймгийн Хүүхэд Залуучуудын хөгжлийн төв

ХБХЭЭХ-ны Баянхонгор салбарын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын  хөгжлийн төв 2010 онд ТББ-ын тэргүүн Н.Цэдэвсүрэнгийн санаачилгаар ХБХЭЭХолбооны УЗГишүүн Ц.Гэрэлтуяа, Нидерланд улсын иргэн Дирек Регтер /нидерландын хүүхдийг ивээх сан/, АНУ-ын сайн дурын ажилтан Майкл Бурден нарын босгосон хөрөнгө болон орон нутгийн дэмжлэгээр тус төв хөдөө орон нутагт анхдагч төв болж байгуулагдсан.

Төв  нь дараах 2 төрлийн үйлчилгээг өдрөөр төв дээрээ үзүүлж байна.

  1. Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хөдөлгөөн засал
  • Бариа засал /тосон, сүүн/
  • Усан эмчилгээ
  • Биеийн  массаж
  • Тоног төхөөрөмж дээр нөхөн сэргээх

2. Боловсролын үйлчилгээ

  • Дохионы хэлний анхан шат
  • Хэл засал
  • Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
  • Ахуй засал
  • Нийгэмшүүлэх төлөвшүүлэх
  • Гар урлал, эсгий урлал, оёдлоор хичээллүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхэд хамрагдаж байна.

Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  3. Комиссын шийдвэрийн хуулбар
  4. Эмчийн эмчилгээний тэмдэглэгээ /карт/
  5. Бөглөсөн өрхийн дэлгэрэнгүй судалгаа

Манай төв 10 жилийн хугацаанд нийт 245 хүүхдэд үйлчилгээгээ хүргэсэн. 2019-2020 онд 11 хүүхдийг цэцэрлэгт, 6 хүүхдийг ЕБС-д, 3 хүүхдийг  МСҮТ-д шилжүүлэн хамрууллаа. ХБХЗХТөв нь Орон нутгийн төрийн байгууллагууд болон Энх тайвны корпус ОУБ-тай хамтран  ажилладаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Хаяг: Баянхонгор сум, Номгон 1-р баг, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв

Facebook хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхэд залуучуудын хөгжлийн төв
Утас: 99449580, 90005880