Дархан-Уул аймгийн “Зузаахай” Хүүхэд хөгжлийн төв

Дархан-Уул салбарын дэргэд “Зузаахай” Хүүхэд хөгжлийн төв нь 2017 онд Ч. Цэрэнжав /хүүхдийн их эмч/,      Г. Алтанчимэг /бага эмч/, Г. Сүндэрьяа /хөдөлгөөн засалч/, Э. Болор-Эрдэнэ /нийгмийн ажилтан/, А. Цэцэгээ /зөвлөх ээж/ нарын санаачилгаар байгуулагдсан.

Зузаахай” төв нь дараах 4-н төрлийн үйлчилгээг өдрөөр төв дээрээ үзүүлж байна.

  1. Хөгжүүлэх үйлчилгээ
  • Спорт
  • Урлаг
  1. Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хөдөлгөөн засал
  • Орчин үеийн тоног төхөөрөмжийн сэргээн засах үйлчилгээ
  1. Боловсролын үйлчилгээ
  • Хэл засал
  • Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
  • Ахуй засал гм
  1. Гэр бүлд зөвөлгөө өгөх
  • Эцэг эхчүүдэд хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт явуулах гэх мэт

Хөгжлийн бэрхшээлтэй 5-8 насны хүүхэд хамрагдана.

Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

Манай төв  жилд нийт 45 хүүхдэд үйлчилгээгээ хүргэдэг. 2019-2020 онд 5 хүүхдийг цэцэрлэгт, 8 хүүхдийг сургуульд шилжүүлэн хамрууллаа. “Зузаахай” төв дараах байгууллагуудтай түншилж ажиллаж байна.

Төрийн байгууллага:  ХХҮГ, ГБХЗХГ, НТБ-ын төв, 12-р дугаар сургууль, УЗХ, АШУИС-ийн Дархан дахь салбар, АНБХ

Төрийн бус байгууллага: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөл, Гэрэл-Өөд хөгжлийн төв, Бизнес хөгжил ТББ, Амьдралын Зөн хараа ТББ, Дархан Хүнс ХХК, Хамтын хүч хоршоололтой зэрэг  олон байгууллагуудтай хамтран  ажилладаг.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-16:00

Бямба-Ням гаригууд гэрээр үйлчилгээ үзүүлдэг

Хаяг: Дархан сум, 5-р баг, Хөгжлийн төв 103 тоот

Утас: 95376992, 89620801