Ховд аймгийн”Итгэл” Хүүхэд Хөгжлийн төв

ХБХЭЭХолбооны Ховд аймгийн салбарын дэргэдэх “Итгэл” Хүүхэд хөгжлийн төв нь 2014 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

 ХБХЭЭХ-ны дэргэдэх “ИТГЭЛ” хүүхэд хөгжлийн төв нь дараах 4-н төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Хөгжүүлэх үйлчилгээ

  • Спорт
  • Урлаг
  • Дугуйлан
  • IQ хөгжүүлэх

Эрүүл мэндийн үйлчилгээ

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хөдөлгөөн засал
  • Усан эмчилгээ
  • Орчин үеийн тоног төхөөрөмжийн сэргээн засах үйлчилгээ

 Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ

  • Брайль бичиг
  • Дохионы хэлний анхан шат
  • Хэл засал
  • Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
  • Ахуй засал

Гэрээр үйлчилгээ үзүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдүүд хамрагдаж байна.

Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  3. Комиссын шийдвэрийн хуулбар

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 09:00-17:00

Баасан гараг: Гэрээр үйлчилгээ үзүүлэх

Хаяг: Жаргалант сум, Цамбагарав баг,  БОЭТ-ийн байранд

Мэйл хаяг: khovd.apdc@gmail.com

Facebook: Ховд аймгийн хүүхэд хөгжлийн Итгэл төв
Утас: 99640906, 88309792, 88433256