Хөвсгөл аймгийн “Тэмүүлэл” төв

ХБХЭЭХолбооны Хөвсгөл салбарын дэргэдэх хүүхэд хөгжлийн “ТЭМҮҮЛЭЛ” төв нь 2007 онд Хөвсгөл салбарын зохицуулагч асан, ахмад багш Д.Пүрэвээгийн санаачилгаар байгуулагдсан.

“Тэмүүлэл” төв нь дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
1. Боловсролын үйлчилгээ
-Бага боловсролын үйлчилгээ
-Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ
-Насан туршын боловсролын үйлчилгээ
2. Эрүүл мэндийн үйлчилгээ
-Хөдөлгөөн засал
-Орчин үеийн тоног төхөөрөмжийн сэргээн засах үйлчилгээ
3. Явуулын үйлчилгээ
-Гэрээр нь очиж хичээл заах
-Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, хүүхдийн үнэлгээг гаргах
Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 6-16 насны хүүхдүүд хамрагдаж байна. Сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүдийг хөгжүүлэх ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж, эцэг эхэд зөвлөгөө өгч ажилладаг.

Хүүхэд хөгжлийн төв дээр ирж бүртгүүлэх Үүнд:
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
-Комиссын шийдвэрийн хуулбар

Манай төв 13 жилийн хугацаанд олон хүүхдэд үйлчилгээгээ хүргэсэн. 2007-2020 онд 95 гаруй хүүхдийг ЕБС-д шилжүүлэн, 9-хүүхдийг МСҮТ-д тус тус хамрууллаа. Бага боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн багштай. Хүүхэд бүрийн бэрхшээлд тохирсон тоног төхөөрөмж, орчин нь сайн бүрдсэн. Зорилгынхоо төлөө хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс олон бий.  Тухайлбал: Аймгийн ГБХЗХГ, БСУГ, ЕБС-ууд, Аймгийн салбар комисс, Дэлхийн зөн ОУБ, Швейцарийн иргэн Андрей нар болно.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-17:00
Хаяг: Хөвсгөл аймгийн 7-р баг, ГБХЗХГ-ын байр, 101-102 тоот
Утас: 89870902, 99387414, 80020246

No description available.