Search
  • APDC

ДЭЙЗИ НОМ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО


ХУД дэх Д.Нацагдоржийн номын сангийн салбарт Дэйзи номыг танилцуулах уулзалтыг ХБХЭЭХолбоо зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Орхон их сургууль болон ЕБС-ийн 52, 75-р сургуулийн 54 сурагч хүрэлцэн ирсэн.  Уулзалтаар Дэйзи номын талаар "ЖАЙКА Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао мэдээлэл өгч, оюуны бэрхшээлтэй хүн Дэйзи номыг уншиж, хэрхэн ашиглаж байгаа талаар таницуулга хийлээ. Энэхүү номыг албан ёсоор тус номын санд хүлээлгэн өгснөөр бусад уншигчид дэйзи номыг ашиглах боломжтой боллоо. Энэхүү номыг холбооны сайн дурын ажилтан Баярсүх овогтой Цэнгэл өөрийн санаачлагаар "Өнхрүүш үлгэр"-ээр гаргасан юм. Мөн шилжилтийн хөтөлбөрт хамрагдаж буй залуусын танилцуулгыг мөн хийж байсан юм. Номыг бид олон хэлбэрээр уншиж, сонсож, харах боломжтойгоос гадна хүн бүрт хүртээмжтэй байлгах нь хамгийн чухал юм. Энэхүү номыг санаачлан гаргаж уншигчдын гарт хүргээд буй Б.Цэнгэлдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн энэхүү уулзалтыг хамтран зохион байгуулсан тус номын сангийн номын санч Ц.Цэрэннадмид Tsedev Tserennadmid болон номын сангийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.


12 views

Recent Posts

See All

#ХӨДӨЛМӨРЭРХЛЭХЭДХААЛГААНЭЭЦГЭЭЕ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#ХөдөлмөрЭрхлэхэдХаалгааНээцгээе үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Япон улсын хамтарсан анхны үзэсгэлэн худалдаа болсноороо онцлог байлаа. Япон улсад 30 гаруй жил оюуны ял

Манай байгууллагатай холбоотой мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг доор бүртгүүлж аваарай:

©2020 by Association of Parents with Differently-abled Children.
Web Developer: Saruul Amarbayar