©2020 by Association of Parents with Differently-abled Children.
Web Developer: Saruul Amarbayar

Search
  • APDC

#ХӨДӨЛМӨРЭРХЛЭХЭДХААЛГААНЭЭЦГЭЭЕ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#ХөдөлмөрЭрхлэхэдХаалгааНээцгээе үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол-Япон улсын хамтарсан анхны үзэсгэлэн худалдаа болсноороо онцлог байлаа. Япон улсад 30 гаруй жил оюуны ялгаатай чадвартай залуусыг хөдөлмөр эрхэлж, ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Палетте АББ-тай ХБХЭЭХолбоо 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил бид энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хөдөлмөр эрхэлж буй сайн туршлага, үзүүлэх сургалтыг танилцуулж, эцэг эх болон ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын төлөөлөлтэй сургалт, уулзалт зохион байгуулж, туршлага судалсан юм.   Мөн Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий газрын холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаа. Оюуны ялгаатай чадвартй хүүхэд, залуустай ажилладаг тусгай сургууль болон төрийн бус байгууллагууд мөн бүтээлээ танилцууллаа.


0 views