ДЭЙЗИ НОМ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

ХУД дэх Д.Нацагдоржийн номын сангийн салбарт Дэйзи номыг танилцуулах уулзалтыг ХБХЭЭХолбоо зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Орхон их сургууль болон ЕБС-ийн 52, 75-р сургуулийн 54 сурагч хүрэлцэн ирсэн.  Уулзалтаар Дэйзи номын талаар “ЖАЙКА Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао мэдээлэл өгч, оюуны бэрхшээлтэй хүн Дэйзи номыг уншиж, хэрхэн ашиглаж байгаа талаар таницуулга хийлээ. Энэхүү номыг албан ёсоор тус номын санд хүлээлгэн өгснөөр бусад уншигчид дэйзи номыг ашиглах боломжтой боллоо. Энэхүү номыг холбооны сайн дурын ажилтан Баярсүх овогтой Цэнгэл өөрийн санаачлагаар “Өнхрүүш үлгэр”-ээр гаргасан юм. Мөн шилжилтийн хөтөлбөрт хамрагдаж буй залуусын танилцуулгыг мөн хийж байсан юм. Номыг бид олон хэлбэрээр уншиж, сонсож, харах боломжтойгоос гадна хүн бүрт хүртээмжтэй байлгах нь хамгийн чухал юм. Энэхүү номыг санаачлан гаргаж уншигчдын гарт хүргээд буй Б.Цэнгэлдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн энэхүү уулзалтыг хамтран зохион байгуулсан тус номын сангийн номын санч Ц.Цэрэннадмид Tsedev Tserennadmid болон номын сангийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment